Сургалт
Гэдэсний үрэвсэлт эмгэгийн оношилгоо, эмчилгээний менежмент ба дурангийн ариутгал, халдваргүйтгэл-2026
Монголын Гэдэсний Эмгэг Судлалын Нийгэмлэг, Монголын Гастроэнтерологийн Холбоо, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, АШУҮИС-ийн Хоол Боловсруулах Эрхтэн Судлалын Төв (ХБЭСТ) хамтран зохион байгуулах хоёр өдрийн сургалт.
3 хоногийн дараа
- Хэлбэр
- Танхим · 13 лекц, гардан сургалт
- Итгэмжлэл
- Улсын хэмжээний сургалт, 2 кредит цаг
- Хурлын хэл
- Монгол
Хамтран зохион байгуулагч
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Гастроэнтерологийн төв
Сургалт зохион байгуулагч
Монголын Гэдэсний Эмгэг Судлалын Нийгэмлэг
Сургалт зохион байгуулагч
Монголын Гастроэнтерологийн Холбоо
Хамтран оролцогч
АШУҮИС-ийн Хоол Боловсруулах Эрхтэн Судлалын Төв
Хамтран оролцогч
Сургалтын үеэр гэдэсний эмгэг судлалын чиглэлээр хийсэн судалгааны илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Эмч, судлаачдыг судалгааны ажлын үр дүн, сонин бөгөөд төвөгтэй тохиолдлынхоо талаар танилцуулж, мэргэжил нэгтнүүдтэйгээ мэдлэг, туршлагаа хуваалцахыг урьж байна.
Илтгэлийн хураангуй ирүүлэх журам, бичиглэлд тавигдах шаардлагыг «Илтгэл хүлээн авах» хуудсанд байрлуулав. Хураангуйг ibdmsid@gmail.com хаягаар хүлээн авна.
Хөтөлбөр, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг тодрох тусам энэ хуудсанд нийтэлнэ.
Хөтөлбөр
2026 оны 9 дүгээр сарын 18
| Цаг | Гарчиг | Илтгэгч |
|---|---|---|
| Гэдэсний хэт авиан шинжилгээний гардан сургалтУНТЭ, Гастроэнтерологийн төвийн сургалтын өрөө · дүрс оношилгооны 20 эмч | ||
| 09:00–09:50 | Бүртгэл | Б.Уянга, УНТЭ |
| 09:50–10:00 | Нээлт | О.Баярмаа, УНТЭ |
| 10:00–13:00 | Гэдэсний хэт авиан шинжилгээ: онол, гардан хосолсон сургалт, 1-р бүлэг | Б.Эрдэнэцэцэг, MD MSc, УНТЭ |
| 13:00–13:20 | Завсарлага | |
| 13:20–16:20 | Гэдэсний хэт авиан шинжилгээ: онол, гардан хосолсон сургалт, 2-р бүлэг | Б.Эрдэнэцэцэг, MD MSc, УНТЭ |
2026 оны 9 дүгээр сарын 19
| Цаг | Гарчиг | Илтгэгч |
|---|---|---|
| Гэдэсний үрэвсэлт эмгэгийн оношилгоо, эмчилгээний менежментАШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн «Blue Hall» танхим | ||
| 09:00–09:50 | Бүртгэл | Б.Уянга, УНТЭ |
| 09:50–10:00 | Нээлт | О.Баярмаа, УНТЭ |
| Модератор | Ц.Бямбажав, MD PhD, АШУҮИС; Д.Өлзий, MD PhD, АШУҮИС | |
| 10:00–10:20 | Гэдэсний үрэвсэлт эмгэгийн эмчилгээ ба хяналт | Д.Ариунзул, MD MSc, УНТЭ |
| 10:20–10:40 | Гэдэсний үрэвсэлт эмгэгийн бай эмчилгээ (инфликсимаб) | О.Баярмаа, MD PhD, УНТЭ |
| 10:40–10:50 | Асуулт, хариулт | |
| 10:50–11:00 | Эмийн танилцуулга | |
| 11:00–11:20 | Цайны завсарлага | |
| 11:20–11:40 | Гэдэсний үрэвсэлт эмгэгийн үеийн хоол, шим тэжээлийн менежмент | Б.Нурмаа, MD MSc, Интермед эмнэлэг |
| 11:40–12:10 | Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн эмнэлзүйн зааврын танилцуулга | Н.Бира, MD PhD, профессор, АШУҮИС |
| 12:10–12:30 | Асуулт, хариулт | |
| 12:30–12:40 | Эмийн танилцуулга | |
| 12:40–13:20 | Үдийн хоол | |
| Модератор | О.Баярмаа, MD PhD, УНТЭ; Н.Бира, MD PhD, профессор, АШУҮИС | |
| 13:20–13:40 | Нарийн гэдэсний эмгэгийн дурангийн оношилгоо, эмчилгээний менежмент | Х.Цэвэлноров, MD PhD, АШУҮИС |
| 13:40–14:00 | Архаг суулгалтын ялган оношилгоо, эмчилгээний менежмент | Г.Сарантуяа, MD PhD, АШУҮИС |
| 14:00–14:20 | Гэдэсний эмгэгтэй хүүхдийг насанд хүрэгчдийн тусламжид шилжүүлэх нь (transition care) | Д.Өлзий, MD PhD, АШУҮИС |
| 14:20–14:40 | Бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөр | Ц.Бямбажав, MD PhD, АШУҮИС |
| 14:40–14:50 | Асуулт, хариулт | |
| 14:50–15:00 | Эмийн танилцуулга | |
| 15:00–15:20 | Цайны завсарлага | |
| 15:20–16:20 | Илтгэл ба тохиолдлын танилцуулга | |
| 16:20–16:40 | Хэлэлцүүлэг | |
| 16:40–17:00 | Шалгаруулалт, шагнал гардуулах, хаалт | Д.Ариунзул, MD MSc, УНТЭ |
| Дурангийн ариутгал, халдваргүйтгэл (зэрэгцээ хуралдаан)УНТЭ, хурлын их танхим ба дурангийн оношилгоо, эмчилгээний хэсэг | ||
| 09:00–09:50 | Бүртгэл | Д.Долгорсүрэн, дурангийн зохицуулагч сувилагч, УНТЭ |
| 09:50–10:00 | Нээлт | М.Шийлэгдулам, Сувилахуйн албаны дарга, УНТЭ; А.Алтангагнуур, дурангийн ахлах эмч, УНТЭ |
| 10:00–10:20 | Дурангийн түгээмэл тохиолдох гэмтлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замууд | С.Бямба-Эрдэнэ, ахлах инженер, Медимпекс Инт ХХК |
| 10:20–10:40 | Дурангийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл ба хяналт | Х.Намуун, Халдвар судлал, хяналтын албаны дарга, УНТЭ |
| 10:40–11:00 | Дурангийн өндөр түвшний халдваргүйтгэл, сувилагчийн оролцоо | М.Шийлэгдулам, MSc, УНТЭ |
| 11:00–11:10 | Асуулт, хариулт | |
| 11:10–11:30 | Цайны завсарлага | |
| 11:30–14:00 | Гардан сургалт | М.Шийлэгдулам; Д.Долгорсүрэн, УНТЭ |
Багшлах бүрэлдэхүүн
О.Баярмаа
УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга
Анагаах ухааны доктор, Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, зөвлөх зэргийн эмч
Н.Бира
АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын төвийн багш
Анагаах ухааны доктор, профессор
Ц.Бямбажав
АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын төвийн эрхлэгч
Анагаах ухааны доктор
Г.Сарантуяа
Монгол-Япон сургалтын эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын төвийн эрхлэгч
Анагаах ухааны доктор
Х.Цэвэлноров
АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын төвийн багш
Анагаах ухааны доктор
Д.Өлзий
АШУҮИС-ийн багш
Анагаах ухааны доктор
Д.Ариунзул
УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч
Анагаах ухааны магистр
Б.Эрдэнэцэцэг
УНТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн их эмч
Анагаах ухааны магистр
Б.Нурмаа
Интермед эмнэлгийн их эмч
Анагаах ухааны магистр
Х.Намуун
УНТЭ-ийн Халдвар судлал, хяналтын албаны дарга
Анагаах ухааны магистр
М.Шийлэгдулам
УНТЭ-ийн Сувилахуйн албаны дарга
Сувилахуйн ухааны магистр
С.Бямба-Эрдэнэ
Медимпекс Инт ХХК-ийн инженер
Ахлах зэрэг
Улсын хэмжээний сургалт, 2 кредит цаг
Арга хэмжээний огноо: 2026 оны 9 дүгээр сарын 18–19Улаанбаатар
