Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн заавар
Эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/703 дугаар тушаалаар батлагдсан эмнэлзүйн заавар. Өвчний код (ӨОУХА-10): K51.
Хүчин төгөлдөрЭМС-ын тушаал А/703 · v2021
Энэхүү заавар нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн оношилгоо, эмчилгээний талаар гастроэнтерологич, дотрын, ерөнхий мэргэжлийн, өрхийн, мэс заслын, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын, дурангийн эмч болон резидент, олгох суралцагч эмч нарт зориулагдсан.
Зорилго нь өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үр дүнтэй нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, өвчнийг оношлох, эмчлэх аргыг боловсруулж дагаж мөрдөх, хүндрэл, нас баралтыг бууруулахад оршино.
