Үндсэн агуулга руу шилжих
MSID

Кроны өвчний эмнэлзүйн заавар

Эрүүл мэндийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/367 дугаар тушаалаар батлагдсан эмнэлзүйн заавар. Өвчний код (ӨОУХА-10): K50. Эмчилгээний таван алгоритм хавсралтаар орсон.

Хүчин төгөлдөрЭМС-ын тушаал А/367 · v2025

Энэхүү заавар нь ерөнхий мэргэжлийн болон өрхийн эмч, резидент эмч, дотрын эмч, гастроэнтерологич, мэс заслын эмч, яаралтай тусламжийн эмч, түүнчлэн үйлчлүүлэгч болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт зориулагдсан.

Кроны өвчний талаарх эмч нарын мэдлэгийг дээшлүүлэн, оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулснаар хүндрэл ба нас баралтыг бууруулахад зааврын зорилго оршино. Зорилт нь Кроны өвчний оношилгоог боловсронгуй болгох, эмчилгээний алгоритмыг боловсруулах, хяналтыг сайжруулах юм.